Франкфурт-Улаанбаатар чиглэлийн тусгай онгоц өнөөдөр 9.40 цагт “Буянт-Ухаа” Олон улсын нисэх буудалд газардлаа.
Тус нислэгээр 163 иргэн ирсэн бөгөөд иргэдийг “Зүчи”, “Ворлд Монголиа” зочид буудалд тусгаарлана.
Дархлаажуулалтын бүрэн тунд хамрагдаад 14 хоносон иргэдийг гэрийн тусгаарлалтад шилжүүлэх журам мөрдөгдөж байгааг УОК-ын Шуурхай штабаас мэдээллээ.