Аймгийн Нэгдсэн эмнэлэгт компьютер томографийн аппаратын асуудлыг шийдвэрлэж өгөхөөр болов

оруулсан Алсын Хараа

Монгол Улсын Ерөнхий сайд Л.Оюун-Эрдэнэ Сэлэнгэ аймгийн Нэгдсэн эмнэлэгт ажиллах үеэрээ тус эмнэлэгт нэн шаардлагатай байгаа компьютер томографийн аппаратын асуудлыг шийдвэрлэж өгөхөөр болсон байна.

Тус эмнэлгийн дарга Ц.Эрдэнэчимэг: “Манай эмнэлэг КТГ-ын аппараттай болсноор харвалт, хавдар, гэмтэл, онош тодрохгүй зарим өвчнийг эрт оношилж, эмчилгээг эхлүүлэх боломж бүрэн нээгдэх юм. Ингэснээр иргэдийн эрүүл мэнд, амь насыг аврах илүү боломжийг олгоно. Мөн оношийг тодруулснаар дээрх чиглэлийн мэс заслуудыг орон нутагтаа хийж, иргэдэд учрах хүлээгдэл чирэгдлийг бууруулах өндөр ач холбогдолтой. Энэхүү аппараттай болгох асуудлыг дэмжиж, дээш нь уламжилж өгсөн аймгийн Засаг дарга Ш.Оргилд талархал илэрхийлье” гэлээ. Мөн Нэгдсэн эмнэлгийн сантехникийн их засварт шаардагдах 3.7 тэрбум төгрөгийг 2022 оны улсын төсөвт суулгах тухай мэдэгдсэн байна.

Сэтгэгдэл бичих