АНУ-ын Өвчнийг хянах, урьдчилан сэргийлэх төв “COVID-19”-ийн вакцины хоёр тунг бүрэн хийлгэсэн иргэдэд ихэнх тохиолдолд амны хаалт зүүхгүй байх, хүн хоорондын зай барих журмыг дагаж мөрдөхгүй байхыг зөвшөөрчээ.
Ингэснээр вакцин хийлгэхээс татгалзаж буй сая сая хүмүүст түлхэц болно гэж Америкийн мэргэжилтнүүд байгаа аж. “Хэрэв та вакцинаа бүрэн хийлгэсэн бол та хамгаалагдсан бөгөөд цар тахлын улмаас урьд нь хийж чадахгүй байсан зүйлээ хийж эхлэх боломжтой боллоо гэсэн үг юм" гэж тус төвийн мэдэгдэлд дурджээ.”
Харин нийтийн тээврээр зорчихдоо, мөн нисэх онгоц, галт тэрэгний буудал, эмнэлэг, ахмадын асрах байр, хорих газар, орон гэргүй хүмүүсийн асрах газарт очихдоо хүн бүр амны хаалт зүүх шаардлагатай байна.
Хамгийн сүүлийн мэдээллээр, АНУ-д 154 сая хүн вакцины эхний тунг, 117.6 сая хүн хоёр тунг хоёуланг нь хийлгэжээ.