Хятадын Фужиан мужид коронавирусийн халдвар авсан байж болзошгүй иргэдийг тусгаарлаж байсан зочид буудал өнгөрсөн долоо хоногийн бямба гарагт нурсан билээ. Уг ослын үед зочид буудалд 80 хүн байснаас 18 хүн амиа алдаж, 12 хүн сураггүй алга болсон байна.
Осол болсноос 52 цагийн дараа буюу өчигдөр 23 цагийн үед нэг эмэгтэй болон түүний 10 настай хүүг аварчээ. Тэднийг нурангин дороос өчигдөр 20 цагийн үед олсон бөгөөд гурван цагийн дараа ийнхүү аварч, яаралтай эмнэлэгт хүргэсэн байна. Ээж хүү хоёрын биеийн байдал тогтвортой байгаа ажээ.