Монгол Улсын Ерөнхийлөгч эрүүл мэндийн салбарт үр бүтээлтэй ажилласан, коронавирусний цар тахлын үед иргэдийн эрүүл мэндийг хамгаалахад голлох үүрэг гүйцэтгэсэн эрхмүүдэд Төрийн дээд одон, медаль гардуулж байна.
Дөнгөж сая Монгол Улсын Ерөнхийлөгч КОВИД-19-ийн халдвараар өвчилсөн иргэдийг эмчлэх багийг ахлан ажиллаж буй ХӨСҮТ-ийн Эрчимт эмчилгээний тасгийн эрхлэгч Ц.Чинбаярт Хүний гавьяат эмч цол, ХӨСҮТ-ийн Тандалт судалгааны албаны дарга асан, доктор А.Амбасэлмаад Эрүүлийг хамгаалахын гавьяат ажилтан цол тус тус хүртээлээ.
Ерөнхийлөгч өнөөдөр эрүүл мэндийн салбарын 30 эрхмийг Эрүүл мэндийн салбарын гавьяат цолоор шагнах ба тэдний дунд зургаан сувилагч багтжээ.