УОК: Сургалтын төв, фитнесс, кофе шопуудыг маргаашнаас эхлэн НЭЭЖ байна

оруулсан Алсын Хараа

Тавдугаар сарын 15-наас эхлэн дараах дөрвөн төрлийн үйлчилгээний байгууллагуудыг давтан тундаа хамрагдаад 14 хоносон иргэдэд нээлттэй болгохоор шийдвэрлэлээ.

Үүнд:

  1. Кофе шоп/заал, танхимын 50 хувийн дүүргэлттэйгээр/
  2. Бүх төрлийн сургалтын төвүүд/10 хүртэл хүнтэй/
  3. Бялдаржуулах төвүүд /заал, танхимын 50 хувийн дүүргэлттэйгээр/
  4. Бассейн /заал, танхимын 50 хувийн дүүргэлттэйгээр/ багтжээ.

Бүрэн дархлаажсан буюу хоёр тундаа хамрагдаад 14 хоносон иргэд E-mongolia дээрээс вакцины гэрчилгээн дээрх QR кодоо уншуулан, үйлчлүүлнэ.

Мөн вакцинд хамрагдаагүй байгаа 18 хүртэлх насны хүүхдүүдийн хувьд QR код шаардахгүй, зайгаа барин үйлчлүүлэхэд болно гэсэн юм.

ААН-үүдийн хувьд тухайн иргэн дархлаажсан эсэхийг дараах байдлаар шалгана:

Андройд утастай ААН бол E-mongolia дээр шинээр нэмэгдсэн вакцины QR код гэснийг уншуулна.

  • Ногоон буюу зөв тэмдэг гарч ирвэл бүрэн дархлаажсан
  • Улаан чагталсан тэмдэг гарч ирвэл дархлаажаагүй
  • Улбар шар чагталсан тэмдэг гарч ирвэл зөвхөн нэгдүгээр тундаа хамрагдсан гэдгийг илтгэх юм.

Андройдоос бусад буюу Apple, Huawei-гийн утастай ААН-үүдийн хувьд шууд камераараа уншуулахад болно гэлээ. Тус гар утасны компаниудаас тавдугаар сарын 17-20-ны хооронд албан ёсны зөвшөөрөл олгосноор E-mongolia цэсээр уншуулах боломжтой болно гэж УОК-ын хэвлэлийн төлөөлөгч Ц.Ганзориг мэдээллээ.

Сэтгэгдэл бичих