Улсын хэмжээнд сүүлийн 24 цагт хийсэн шинжилгээгээр коронавируст халдварын 515 тохиолдол бүртгэгдлээ.
Шинээр батлагдсан тохиолдлуудын 472 нь нийслэлд, 43 нь нь орон нутагт бүртгэгдсэн байна.
Өнөөдрийн байдлаар Монгол Улсын хэмжээнд “COVID-19” халдварын батлагдсан тохиолдол 47 мянга 548 болж байна. Харин 1049 хүн эмнэлгээс гарснаар, нийт эдгэрсэн хүний тоо 38 мянга 330 боллоо.
Түүнчлэн коронавируст халдвартай 45-89 насны 7 хүн өчигдөр нас баржээ. Манай улсад коронавируст халдвараар нийт 200 хүн эндээд байна.
Одоогоор коронавируст халдварын улмаас 4434 хүн эмчлүүлж байгаагаас 120 хүний биеийн байдал маш хүнд байна. Эмчлүүлж буй хүмүүсийн 1354 хүндэвтэр, 512 нь хүнд, 2348 нь хөнгөн хэмээн оношлогджээ.