УДЭТ-ын түүхт 90 жилийн ойд зориулан тус театрын хамт олон Б.Цогнэмэхийн зохиол "Хаадын хаан" түүхэн жүжгийг үзэгчдийн хүртээл болгохоор бэлдэж байна.
Энэ талаар Төрийн шагналт, УГЗ, найруулагч Н.Наранбаатар, "Би “Хаадын хаан” түүхэн жүжгээрээ монголчууд өндөр соёл иргэншилтэй ард түмэн гэдгийг харуулахыг хичээнэ. Сүүлийн үед бид Чингис хааныхаа нэрийг хаа хамаагүй хэлдэг болсон. Уул нь бид нэрийг нь хэлэхээсээ ч цээрлэх ёстой. Эзэн хааныхаа нэрийг дуудаад, хаа хамаагүй хэрэглээд л байна. Уг нь эндээс л хүндэтгэл эхэлнэ. Тийм ч учраас бид Эзэн хааныхаа нэрийг хэлэхээс цээрлээд жүжгээ “Хаадын хаан” гэж нэрлэсэн" хэмээжээ.
Энэхүү жүжгийн түүхийн судалгааны ажлын хүрээнд УДЭТ-ын уран бүтээлчдийн дунд “Онол, практикийн бага хурал-мэтгэлцээн” энэ сарын 15-нд тус театрт болно.