УИХ-ын гишүүн Ц.Анандбазарт МАН ёс зүйн хариуцлага тооцов

оруулсан Алсын Хараа

Монгол ардын намын Хяналтын ерөнхий хороо өнөөдөр хуралдаж тус намын гишүүн Ц.Анандбазарт хариуцлага тооцох тухай асуудлыг хэлэлцсэн байна.

Хяналтын ерөнхий хорооноос Ц.Анандбазарт ёс зүйн хариуцлага тооцох шийдвэр гаргажээ. Уг шийдвэр гарснаар УИХ-ын гишүүн Ц.Анандбазар намын болон парламент дахь МАН-ын бүлгийн үйл ажиллагаанд оролцох эрхгүй болж байгаа аж.

Бусдад бэлгийн болон сэтгэл санааны дарамт удаа дараа учруулсан хэмээх иргэний гомдол мэдээллийн дагуу Ц.Анандбазарыг хуулийн байгууллага шалгаж буй. Мөн түүний талаар намын дарга У.Хүрэлсүх "Би Ц.Анандбазарыг УИХ-ын гишүүний бүрэн эрхээсээ түдгэлзээд хуулийн байгууллагад шалгуул гэж хэлсэн. Хэрэв тэр хүн гэм буруутай нь тогтоогдвол хариуцлага хүлээх ёстой. Буруугүй бол буцаад ороод ирнэ. Тиймээс намын даргын хувьд энэ хүн түдгэлзэж байгаад шалгуулах ёстой гэдэг зарчмын байр суурьтай байгаа" гэсэн юм.

Сэтгэгдэл бичих