Нэмж 585 тохиолдол шинээр бүртгэгдэж, нийт халдвар авсан иргэдийн тоо 47,033 боллоо

оруулсан Алсын Хараа

Коронавируст халдварыг илрүүлэхээр сүүлийн хоногт улсын хэмжээнд хийсэн шинжилгээний хариуг  ЭМЯ-ны хэвлэлийн ажилтан Б.Ууганбаяр танилцууллаа.

Тавдугаар сарын 12-ны 11:00 цагт мэдээлэл хийснээс хойш сүүлийн 24 цагт нийт 10 гаруй мянган хүнээс  лабораторид шинжилгээ хийсэн байна. Үүнээс 585 тохиолдол шинээр бүртгэгдлээ. Монгол Улсын нийт батлагдсан тохиолдол 47,033 боллоо.

Шинээр илэрсэн тохиолдлыг танилцуулбал,

Батлагдсан тохиолдлын  нь 478 Улаанбаатар хотод бүртгэгдсэн байна. Орон нутагт нийт 106 тохиолдол батлагдлаа. 

Сүүлийн 24 цагт есөн хүн нас барсан байна. Нас барсан иргэд эмнэлэгт хэвтэн эмчлүүлж байсан.

  • Дөрөвдүгээр сарын 15-нд онош нь батлагдсан 69 настай эмэгтэй
  • Дөрөвдүгээр сарын 23-нд онош нь батлагдсан 86 настай эмэгтэй
  • Тавдугаар сарын 10-нд онош нь батлагдсан 88 настай эмэгтэй
  • Дөрөвдүгээр сарын 19-нд онош нь батлагдсан 64 настай эрэгтэй
  • Тавдугаар сарын 30-нд онош нь батлагдсан 80 настай эрэгтэй
  • Дөрөвдүгээр сарын 2-нд онош нь батлагдсан 91 настай эрэгтэй
  • Тавдугаар сарын 2-нд онош нь батлагдсан 69 настай эмэгтэй
  • Төвдугаар сарын 8-нд онош нь батлагдсан 88 настай эмэгтэй
  • Дөрөвдүгээр сарын 24-нд онош ньбатлагдсан 66 настай эмэгтэй эмнэлэгт хэвтэн эмчлүүлж байгаад
  • Covid-19-ийн нэн хүнд хэлбэрээр нас барсан байна.

Нийтдээ 193 хүн коронавирусийн халдвараар нас бараад байна. Нас барсан хүмүүсийн ар гэр, төрөл төрөгсдөд гүн эмгэнэл илэрхийлье.

Нийтдээ 4,525 хүн эмчлэгдэж байна.

 Биеийн байдлыг үнэлбэл:

  • Маш хүнд 116
  • Хүнд 514
  • Хүндэвтэр 1,451
  • Хөнгөн 2,444 хүн байна.

Сүүлийн 24 цагт нийт 1,548 хүн эдгэрч,  нийт эдгэрсэн хүний тоо 37,281 боллоо.

Хөнгөн хэлбэрээр өвчлөн гэртээ тусгаарлагдаж, өрхийн эрүүл мэндийн төвөөс хяналт тавьж  байгаа 4349 хүн байна. Нийтдээ 666 хүнийг гэрт нь үлдээх үү эсвэл эмнэлэгт хэвтүүлэх үү гэсэн тандалтыг хийж байгаа.

 Дотоодын халдварыг танилцуулбал: Хоёр дахь дэгдэлт

Хөдөө орон нутагт сүүлийн 24 цагт 106 тохиолдол шинээр бүртгэгдсэн ба нийт халдварын тоо 5,035 боллоо. Ингэснээр Монгол улсын 21 аймгийн 20-н аймагт нь халдвар бүртгэгдээд байна.

гбг Нэмж  585 тохиолдол шинээр бүртгэгдэж, нийт халдвар авсан иргэдийн тоо 47,033 боллоо

Сэтгэгдэл бичих