ЗАСГИЙН ГАЗРААС ЭТТ БОНДЫГ ОНЦЛОХ АЖЛААР НЭРЛЭЛЭЭ

оруулсан Алсын Хараа
Монгол Улсын Засгийн газраас 100 хоногт хийсэн онцлох ажлуудыг салбар тус бүрээр танилцууллаа. Уул уурхай хүнд үйлдвэрийн салбарын онцлох ажлаар "Эрдэнэс Тавантолгой" ХК-ийн ЭТТ Бонд болон Нүүрс баяжуулах үйлдвэрийн ажлыг нэрлэжээ.
1. Монголд анх удаа 2 их наяд хүртэлх төгрөгийн дүн бүхий төгрөг, валют хосолсон "Эрдэнэс Тавантолгой" ХК-ийн ЭТТ БОНД-ыг гаргаж эхний арилжаагаар 677.7 тэрбум төгрөгийг амжилттай босголоо.
2. "Эрдэнэс Тавантолгой" ХК-ийн НҮҮРС БАЯЖУУЛАХ ҮЙЛДВЭРИЙН ТЭЗҮ-ийг эрдэс баялгийн мэргэжлийн зөвлөлөөр хэлэлцүүлэн батлуулж нүүрс баяжуулах үйлдвэрийн бүтээн байгуулалтын ажлыг эхлүүллээ.
Эх сурвалж: Уул уурхай, хүнд үйлдвэрийн яам

Сэтгэгдэл бичих