Япон COVAX хөтөлбөрт нэмж санхүүжилт олгохоор төлөвлөж байна

оруулсан Алсын Хараа

Японы Засгийн газар “COVID-19”-ийн вакциныг тэгш хуваарилах зорилготой олон улсын COVAX хөтөлбөрт нэмж 700 сая ам.долларын санхүүжилт олгохоор төлөвлөж байна.

Японы Ерөнхий сайд Сүга Ёшихидэ ирэх сарын эхээр болох вакцины асуудлаарх цахим дээд хэмжээний уулзалтын үеэр энэ тухай мэдэгдэхээр төлөвлөж байна гэж NHK телевиз мэдээлжээ.

Энэ жил COVAX хөтөлбөрөөр дамжуулан хөгжиж буй орнуудад 1.8 тэрбум тун вакцин нийлүүлэхээр төлөвлөжээ. Ингэснээр нийт хүн амынх нь 30 хувийг коронавирусний вакцинд хамруулах боломжтой болох аж. Гэвч энэ зорилтыг биелүүлэхэд одоогийн байдлаар 1.7 тэрбум ам.долларын санхүүжилт шаардлагатай байгаа аж. COVAX хөтөлбөрт дэлхийн 190 орон нэгдсэн байна.

Японы эрх баригчид энэхүү хөтөлбөрийг хэрэгжүүлэхэд 200 сая ам.долларын санхүүжилт олгоод байгаа юм. Тус улсын Засгийн газар зургаадугаар сарын 2-нд Дэлхийн вакцин ба дархлаажуулалтын холбооны /GAVI/ төлөөлөгчидтэй хамтран вакцины асуудлаар цахим дээд хэмжээний уулзалт зохион байгуулах гэж буйгаа өмнө нь мэдэгдсэн билээ.

Сэтгэгдэл бичих