Улсын онцгой комисс өнөөдөр хуралдаж, жирэмсэн болон 0-12 насны хүүхэдтэй ээжүүдэд цалинтай чөлөө олгох шийдвэр гаргасан. Тодруулбал, өндөржүүлсэн бэлэн байдлын зэрэгт шилжсэн хугацаанд буюу 2020 оны 03 дугаар сарын 30-ны өдрийг дуустал жирэмсэн болон 0-12 насны хүүхэдтэй эмэгтэйг гэрээсээ ажиллах нөхцөл боломжоор хангах, цалинтай чөлөө олгох зэрэг арга хэмжээ авахыг төрийн болон нутгийн захиргааны байгууллага, аж ахуйн нэгж, хуулийн этгээдийн удирдлагад даалгав гэсэн юм.
Ингээд УОК-оос гаргасан тогтоолыг танилцуулж байна.