Коронавируст халдварын 477 тохиолдол бүртгэгдэж, 9 хүн нас барав

оруулсан Алсын Хараа

 Коронавируст халдварын тохиолдол сүүлийн 24 цагт 477-гоор нэмэгдэж, 9 хүн нас барлаа.

Коронавируст халдварын шалтгаанаар нас барсан иргэд 41-90 насных байв. Халдварын 473 тохиолдол нь дотооддоо байсан бол эрүүл мэндийн дөрвөн ажилтан халдвар авчээ. Нийслэл Улаанбаатар хотод 448, хөдөө орон нутагт 25 тохиолдол шинээр бүртгэгдлээ. Тодруулбал, Орхон аймагт 7, Төв аймагт 5, Сүхбаатар аймагт 1, Архангай, Завханд тус бүр нэг, Говь Алтай аймагт 4 тохиолдол бүртгэгджээ.

Харин коронавирусний халдвар авсан 1570 хүн эдгэрсэн бөгөөд эмнэлгээс 592, гэрийн тусгаарлалтаас 978 хүн эдгэрч гарчээ.

Одоогоор манай улсад энэ халдварын нийт 45 244 тохиолдол бүртгэгдээд байна.

Эмнэлэгт нийт 4631 хүн хэвтэн эмчлүүлж байгаагаас 2510 хүний биеийн байдал хөнгөн, 1487 хүн хүндэвтэр, 524 хүн хүнд, 110 хүн маш хүнд байдалтай байна. Хэвтэн эмчлүүлж байгаа хүмүүсийн 2,4 хувийг маш хүнд байгааг Эрүүл мэндийн яамнаас мэдээлэв.

Сэтгэгдэл бичих