Д.САРАНГЭРЭЛ:ДЭМБ-ЫН ЗӨВЛӨХ БАГИЙНХНЫГ ТУСГААРЛАСАН

оруулсан Алсын Хараа

Коронавирусийн халдвар илрээд байгаа Францын иргэнтэй ДЭМБ-ын зөвлөхүүд нэг онгоцоор УБ-т ирсэн нь тогтоогдсон. Улмаар ДЭМБ-ын зөвлөхүүд Монголд ирж, маш олон хүнтэй уулзаж, сургалт хийсэн. Тэр ч битгий хэл Төрийн ордонд орж, УИХ-ын даргатай уулзсан ч гэх мэдээлэл байгаа.

Энэ талаар УОК-ийн хэвлэлийн бага хурлын үеэр ЭМ-ийн сайд Д.Сарангэрэл "Францын иргэн Марсель хотод байхад тэнд өвчний тохиолдол гарсан юм билээ. Бид энэ хүнийг эдгээхийн төлөө хичээж,  халдвар цаашид тархахаас бүхий л чадлаараа сэргийлж ажиллана.  Францын иргэнийг яагаад оруулсан юм бэ. Оруулахгүй байж болоогүй юм уу гэсэн асуултыг иргэд, сэтгүүлчид их тавьж байна.

ДЭМБ-аас дэлхийн 5 оронд шинэ коронавирусийн халдвар голомтлон гарч байна гэж мэдээлсэн. Та бүхэн мэдэж байгаа, Хятад, Япон, Солонгос, Итали, Иран. Бусад оронд голомтлон гарч байгаа гэсэн мэдээлэл байхгүй. Тиймээс УОК-иос голомтлон гарч байгаа орноос ирж байгаа хүнийг шууд тусгаарлаж байсан. Мөн аль орноос ирж байгаагаас үл шалтгаалж эмнэлзүйн шинжтэй хүнийг тусгаарлаж байгаа. Харин энэ хүн гуравдугаар сарын 2-ны өдөр ирэхэд ямар нэг халуурсан, ханиалгасан эмнэлзүйн шинж байгаагүй.  ДЭМБ-ын зөвлөхүүдийн хувьд Монголд туршлага хуваалцаж, сургалт хийх зорилготой ирсэн. Тэр хүмүүс гуравдугаар сарын 2-ны өдөр Францын иргэнтэй нэг онгоцоор ирсэн нь үнэн. Өнөөдөр Германы экспертүүд шинжилгээ өгөөд, ХӨСҮТ-д тусгаарлагдсан байгаа. Одоогоор нэгдүгээр хавьтагчдаас халуурсан хүн нэг ч байхгүй. ХӨСҮТ-д хандсан хүн одоогоор алга байна."  гэлээ.

Сэтгэгдэл бичих