Улсын хэмжээнд сүүлийн 24 цагт 23 лабораторид хийсэн шинжилгээгээр 804 хүнд коронавируст халдвар илэрчээ.
Шинээр батлагдсан тохиолдлуудын 793 нь дотоодод бүртгэгджээ. Үүний 737 нь нийслэлд, 56 нь орон нутагт бүртгэгдсэн бол эмнэлгээс шалтгаалах 7, зөөвөрлөгдсөн 4 тохиолдол батлагджээ.
Ингэснээр Монгол Улсын хэмжээнд “COVID-19” халдварын батлагдсан тохиолдол 44 мянга 820 болж байна. Сүүлийн 24 цагт 1386 хүн эмнэлгээс гарснаар, нийт эдгэрсэн хүний тоо 31 мянга 373 боллоо.
Түүнчлэн коронавируст халдварын улмаас хоёр хүн өчигдөр нас баржээ. Манай улсад коронавируст халдвараар нийт 162 хүн эндээд байна.
Одоогоор коронавируст халдварын улмаас 4968 хүн эмчлүүлж байгаагаас 113 хүний биеийн байдал маш хүнд байна. Эмчлүүлж буй хүмүүсийн 1530 нь хүндэвтэр, 499 нь хүнд, 2826 нь хөнгөн хэмээн оношлогджээ.