Коронавируст халдварын 815 шинэ тохиолдол илэрчээ

оруулсан Алсын Хараа

Улсын хэмжээнд сүүлийн 24 цагт 23 лабораторид хийсэн шинжилгээгээр 815 хүнд коронавируст халдвар илэрчээ.

Шинээр батлагдсан тохиолдлуудын 810 нь дотоодод бүртгэгджээ. Үүний 711 нь нийслэлд, 99 нь орон нутагт бүртгэгдсэн бол эмнэлгээс шалтгаалах гурван тохиолдол батлагджээ.

Ингэснээр Монгол Улсын хэмжээнд “COVID-19” халдварын батлагдсан тохиолдол 44 мянга 16 болж байна. Сүүлийн 24 цагт 1451  хүн эмнэлгээс гарснаар, нийт эдгэрсэн хүний тоо 29 мянга 984 боллоо.

Түүнчлэн коронавируст халдварын улмаас 7 хүн өчигдөр нас баржээ. Ингэснээр манай улсад коронавируст халдвараар 160 хүн эндээд байна.

Одоогоор коронавируст халдварын улмаас 4910 хүн эмчлүүлж байгаагаас 119 хүний биеийн байдал маш хүнд байна. Эмчлүүлж буй хүмүүсийн 1515 нь хүндэвтэр, 485 нь хүнд, 2818 нь хөнгөн хэмээн оношлогджээ.

Сэтгэгдэл бичих