Энэтхэгийн ард түмэнд туслах аяныг зохион байгуулжээ

оруулсан Алсын Хараа

Дэлхий нийтийг хамраад байгаа “Ковид-19” цар тахлын улмаас БНЭУ-д олон мянган хүн  амиа алдаад байна.

Тус улсын ард түмэнд тохиолдоод байгаа зовлонг хуваалцаж Монгол Улсын Дорноговь аймгийн иргэд “Сэтгэлийн дэм” хандивын аяныг санаачлан зохион байгуулжээ.

Тус аянд Дорноговь аймгийн иргэд, аж ахуйн нэгж, байгууллага идэвхтэй хамрагдаж, нийт 62.7 мянган ам.доллар  буюу 178.7 сая төгрөгийг цуглуулж хандивласан байна.

Аймгийн нийт иргэд, сайн санаат хүмүүсийн өглөг, дэм тусын илэрхийлэл болсон хандивыг БНЭУ-ын Улаан загалмайн дансанд шилжүүлсэн баримтыг Дорноговь аймгаас сонгогдсон УИХ-ын гишүүн Б.Дэлгэрсайхан, Т.Энхтүвшин болон аймгийн Засаг дарга О.Батжаргал нар Энэтхэг Улсаас Монгол Улсад суугаа Онц бөгөөд Бүрэн эрхт Элчин Сайд П.М.Сингхтэй уулзалт хийх үеэр гардуулсан байна.

Монгол Улсын Засгийн газрын шийдвэрээр газрын тос боловсруулах үйлдвэр байгуулах ажлыг Бүгд Найрамдах Энэтхэг Улсын Засгийн газрын хөнгөлөлттэй зээлээр Дорноговь аймгийн Алтанширээ сумын нутагт хэрэгжүүлж байна.

Сэтгэгдэл бичих