ЭМЯ-наас мэдээлж буйгаар 65-аас дээш насны иргэдэд ОХУ-ын "Спутник-V" вакциныг хийж эхлээд байна.
Тухайн насныханд вакцин хийх цэгүүдийг танилцуулбал:
- Багахангай дүүрэгт Эрүүл мэндийг дэмжих төв,
- Багануур дүүрэгт Эрүүл мэндийн төв,
- Баянгол дүүрэгт 51 дүгээр сургууль,
- Баянзүрх дүүрэгт 30 дугаар сургууль,
- Налайхад мөн Эрүүл мэндийн төвд,
- Сонгинохайрхан дүүрэгт 81 дүгээр сургууль,
- Сүхбаатар дүүрэгт 4 болон 11 дүгээр сургууль,
- Хан-Уул дүүрэгт 60 дугаар сургууль болон Монгол-Солонгосын коллежийн байранд,
- Чингэлтэй дүүрэгт 5 дугаар сургуулийн байранд тус тус хийж байна.