/Xinhua/. Индонезийн Хойд Суматра мужид оршдог Синабунг галт уул пүрэв гарагт дэлбэрч, 2000 метрийн өндөрт үнс нурам цацлаа гэж тус улсын Галт уул, геологийн аюулыг бууруулах төв мэдээлжээ.
Тус байгууллагын мэргэжилтэн Мох Нурул Асрорийн мэдээлснээр, галт уул орон нутгийн цагаар 11:19 цагт дэлбэрч, 319 секунд үргэлжилсэн байна.
Мэргэжилтнүүд галт уулын гурван километрийн тойрогт ойртохгүй байхыг, мөн уулаас эх авдаг голын усыг хэрэглэхээс зайлсхийж, гэрээсээ гарахдаа амны хаалт зүүхийг оршин суугчдад уриалжээ.
Синабунг уул 2016 оны тавдугаар сарын 22-нд дэлбэрсний улмаас долоон хүн амиа алдаж, хэд хэдэн хүн гэмтэж байсан бол 2020 оны наймдугаар сард 8-нд болсон дэлбэрэлтийн улмаас олон арван мянган хүнийг нүүлгэн шилжүүлж байжээ.