Булган аймгийн Сэлэнгэ суманд гарсан түймрийг унтрааж байна

оруулсан Алсын Хараа

Булган аймгийн Сэлэнгэ суман дахь Сөртийн голын адаг гэдэг газар өчигдөр ойн түймэр гарчээ.

Тодруулбал, аймгийн төвөөс зүүн хойш 250 км, сумын төвөөс зүүн хойш 120 км, Хангал сум Хялганат тосгоноос зүүн хойш 130 км-т түймэр гарсан байна.

Булган аймгийн ОБГ-ын Гал түймэр унтраах, аврах 50 дугаар анги, Хялганат тосгоны Цагдаагийн хэсэг, Хилийн цэргийн 0243, 0286-р анги, Зэд Хантай Бүтээлийн нурууны Дархан цаазат газрын алба хаагч нийт 29 хүн 3 автомашин, 3 морьтойгоор түймрийн голомтыг унтраахаар ажиллаж байна. Ойн түймэр гарсан энэ газар нь борог өвстэй, унанги мод ихтэй, уулын оройгоор цастай байгаа тухай ОБЕГ-аас мэдээлжээ.

Энэ сарын хоёрны байдлаар, он гарснаас хойш Булган, Дорнод, Сүхбаатар, Сэлэнгэ, Төв, Хэнтий, Ховд зэрэг 7 аймгийн 14 суманд нийт 17 удаагийн ой, хээрийн түймэр гараад байв. Түймэрт 19 га ой, хээрийн 283,150.5 га, нийт 283,169.5 га талбай өртжээ.

Сэтгэгдэл бичих