Монгол Улс энэ сард БНХАУ-аас 800 000 тун вакцин татан аваад байна

оруулсан Алсын Хараа

БНХАУ-аас "Вероселл" вакцины 334 400 тунг энэ сарын 6-нд хүлээн авсныг Шадар сайд, УОК-ын дарга С.Амарсайхан мэдээлэв.

Ингэснээр, манай улс тавдугаар сар гарснаас хойш тус вакцины 800 000 тунг татан аваад байна. Манай улс Оксфордын их сургуулийн "Астразенека", "Синофарм” компанийн "Вероселл", ОХУ-ын "Спутник V", АНУ-ын Файзер зэрэг дөрвөн төрлийн вакциныг өнгөрсөн хугацаанд хүлээн аваад байна. Тодруулбал,

  • Хоёрдугаар сарын 22-нд хүмүүнлэгийн шугамаар БНЭУ-ын Засгийн газраас  "Астразенека" вакцины 150 мянган тун,
  • Хоёрдугаар сарын 22-ны өдөр Хятадын Засгийн газраас хүмүүнлэгийн шугамаар “Синофарм”-ын "Вероселл" вакцины 300 мянган тун,
  • Хоёрдугаар сарын 27-ны өдөр арилжааны шугамаар ОХУ-аас  "Спутник V" вакцины 10 мянган тун,
  • Гуравдугаар сарын 12-ны өдөр олон улсын вакцин хангамжийн “КОВАКС” хөтөлбөрийн шугамаар “Астразенека” вакцины 14 400 тун,
  • Гуравдугаар сарын 24-ний өдөр уг хөтөлбөрийн шугамаар “Файзер” вакцины 25 740 тун,
  • Дөрөвдүгээр сарын 2-ны өдөр "Вероселл" вакцины 300 мянган тунг арилжааны шугамаар,
  • Дөрөвдүгээр сарын 21-нд “Ковакс” хөтөлбөрийн хүрээнд "Астразенека"-гийн вакцины 50 400 тун,
  • Дөрөвдүгээр сарын 22-нд БНХАУ-аас нийт 600 мянган тун “Вероселл” вакцин,
  • Дөрөвдүгээр сарын 24-нд БНХАУ-аас нийт 300 мянган тун “Вероселл” вакцин,
  • Дөрөвдүгээр сарын 29-нд БНХАУ-аас нийт 334 400 тун “Вероселл” вакциныг тус тус хүлээн авсан юм.
  • Харин тавдугаар сарын 1-нд ОХУ-ын Спутник-V вакцины 20 мянган тун,
  • Тавдугаар сарын 2-нд БНХАУ-аас Синофармын "Вероселл" вакцины 316 800 тун,
  • Тавдугаар сарын 4-нд БНХАУ-аас "Вероселл" вакцины 148 800 тунг хүлээн аваад байна.

Сэтгэгдэл бичих