БНХАУ-аас Синофармын "Вероселл" вакцины 334 400 тунг ачсан МИАТ компанийн агаарын хөлөг Улаанбаатар хот руу өнөөдөр хөөрсөн тухай Гадаад харилцааны сайд Б.Батцэцэг өөрийн цахим хуудсандаа мэдээлэв.
Тус агаарын хөлөг Улаанбаатарын цагаар 20.00 цагт "Чингис хаан" олон улсын нисэх буудалд газардах юм. Ингэснээр, манай улс тавдугаар сар гарснаас хойш тус вакцины 800 000 тунг татан аваад байна.
Манай улс "Астразенека", "Синофарм” компанийн "Вероселл", "Спутник V", Файзер зэрэг дөрвөн төрлийн вакциныг өнгөрснө хугацаанд хүлээн аваад байна. Тодруулбал,
- Хоёрдугаар сарын 22-нд хүмүүнлэгийн шугамаар БНЭУ-ын Засгийн газраас "Астразенека" вакцины 150 мянган тун,
- Хоёрдугаар сарын 22-ны өдөр Хятадын Засгийн газраас хүмүүнлэгийн шугамаар “Синофарм”-ын "Вероселл" вакцины 300 мянган тун,
- Хоёрдугаар сарын 27-ны өдөр арилжааны шугамаар ОХУ-аас "Спутник V" вакцины 10 мянган тун,
- Гуравдугаар сарын 12-ны өдөр олон улсын вакцин хангамжийн “КОВАКС” хөтөлбөрийн шугамаар “Астразенека” вакцины 14 400 тун,
- Гуравдугаар сарын 24-ний өдөр уг хөтөлбөрийн шугамаар “Файзер” вакцины 25 740 тун,
- Дөрөвдүгээр сарын 2-ны өдөр "Вероселл" вакцины 300 мянган тунг арилжааны шугамаар,
- Дөрөвдүгээр сарын 21-нд “Ковакс” хөтөлбөрийн хүрээнд "Астразенека"-гийн вакцины 50 400 тун,
- Дөрөвдүгээр сарын 22-нд БНХАУ-аас нийт 600 мянган тун “Вероселл” вакцин,
- Дөрөвдүгээр сарын 24-нд БНХАУ-аас нийт 300 мянган тун “Вероселл” вакцин,
- Дөрөвдүгээр сарын 29-нд БНХАУ-аас нийт 334 400 тун “Вероселл” вакциныг тус тус хүлээн авсан юм.
- Тавдугаар сарын 1-нд ОХУ-ын Спутник-V вакцины 20 мянган тун,
- Тавдугаар сарын 2-нд БНХАУ-аас Синофармын "Вероселл" вакцины 316 800 тун,
- Тавдугаар сарын 4-нд БНХАУ-аас Синофармын "Вероселл" вакцины 148 800 тунг хүлээн аваад байна.
Эх сурвалж: ГХЯ