Вакцинжуулалтад бүрэн хамрагдсан иргэдийн дансанд 50 мянган төгрөг орж эхэллээ

оруулсан Алсын Хараа

Коронавируст халдварын эсрэг дархлаажуулалтад иргэдийг бүрэн хамруулж, идэвхжүүлэх зорилгоор вакцины 2 дахь тунгаа хийлгэсэн иргэдэд 50 мянган төгрөгийн урамшуулал олгох санхүүжилтийг шийдсэн талаар Монгол Улсын Шадар сайд, УОК-ын дарга С.Амарсайхан өчигдөр мэдээлсэн.

Вакцины хоёр дахь тунг хийлгэсэн иргэдийн дансанд өнөөдрөөс эхлэн 50 мянган төгрөгийг шилжүүлж байна. Иргэдийн гар утсанд “Вакциндаа хамрагдсан хариуцлагатай иргэн” гэсэн тайлбартай 50 мянган төгрөг өнөөдрөөс орж эхэлж байна.

Засгийн газраас олгож буй энэхүү мөнгөн урамшуулал нь нэг талаар иргэдийн дархлаажуулалтыг дэмжих, нөгөө талаар өрхийн амьжиргаагаар дамжуулан эдийн засгийг дэмжих зорилготой юм.

Улсын хэмжээнд вакцинжуулалт харьцангуй сайн хувьтай явагдаж буй ч, халдварын эрсдэлийг хумьж аль болох эрт буюу нэг өдөр, нэг цагийн өмнө вакциндаа хамрагдахыг уриалсаар байна.

Сэтгэгдэл бичих