Чехэд өнөөдөр Монголын 3 боксчин тулалдана

оруулсан Алсын Хараа

Монголын шигшээ багийн боксчид 5 дугаар сарын 4-9-нд Чех улсын Усти-над-Лабем хотноо болох 51 дэх удаагийн олон улсын уламжлалт тэмцээнд хүчээ сорьж байна.

Өнөөдөр манай багаас эмэгтэй 2, эрэгтэй  нэг 1 тамирчин ринг дээр тулаан хийх хуваарьтай. Тодруулбал, Эмэгтэйчүүдийн 57 кг-ын жинд ОУХМ О.Есүгэн, Швейцарын тамирчинтай тулалдах бол 60 кг-д ОУХМ М.Намуун, Польшийн боксчин Р.Анетатай хүч үзнэ. Харин эрэгтэйчүүдийн 75 кг-д ОУХМ О.Бямба-Эрдэнэ, Финландын тамирчин А.Мухаммадтай тулалдана.

Сэтгэгдэл бичих