Улаанбаатарт тогтоосон хатуу хөл хорио энэ сарын 8-ны 06:00 цаг хүртэл үргэлжилнэ.
Цаашид хөл хориог сунгах эсэх талаар УОК-оос "Тавдугаар сарын 8-наас хөл хориог суллаж, ААН-үүдээ шат дараатай нээхээр төлөвлөж байна.
Гол нь вакцинжуулалт, халдвар хамгааллын энгийн дэглэмээ хүн бүр барих нь чухал" хэмээн мэдээллээ.
УОК-ын ажлын хэсэг өнөөдөр дахин хуралдаж уг асуудлыг хэлэлцэн, Лхагва гарагийн Засгийн газрын хуралдаанаар эцэслэн шийдвэрлэх юм байна.
Тавдугаар сарын 2-ны байдлаар улсын хэмжээнд 94,946 хүн дархлаажуулалтад хамрагдсан байна. Үүнээс нийслэлд 52,082 хүн вакцинд хамрагдсаны 30,417 нь нэгдүгээр тунгаа хийлгэжээ.