/TASS/. Энэтхэгт өнгөрсөн хоногт халдварын 368 147 шинэ тохиолдол илэрч, коронавирусээр халдварласан нийт хүний тоо 19 925 604 боллоо гэж тус улсын Эрүүл мэндийн яам мэдээлэв.
Коронавируст халдвараар нас барсан хүний тоо нэг өдрийн дотор 3417-гоор нэмэгдэж 218 959-д хүрчээ.
Өдөрт бүртгэгдсэн өвчлөлийн үзүүлэлт бага зэрэг буурсан байна. Нэг өдрийн өмнө шинэ тохиолдлын тоо 392 488 байсан бол тавдугаар сарын 1-нд 401 993 шинэ тохиолдол илэрсэн нь цар тахал дэгдсэнээс хойш өдөрт бүртгэгдсэн хамгийн их үзүүлэлт болжээ.
Халдвараас эдгэрсэн хүмүүсийн тоо нэг өдрийн дотор 300 732-оор нэмэгдэж, 16 293 003 болсон байна. Эмнэлэгт 3 413 642 хүн эмчлүүлж байгаа бөгөөд энэ нь өмнөх өдрөөс 63 998 -өөр нэмэгдсэн үзүүлэлт аж.
Сүүлийн 24 цагт 1 210 347 хүн коронавирусний вакцин хийлгэснээр вакцинд хамрагдсан нийт хүний тоо 157 198 207 болжээ.