/TASS/. Коронавирусний цар тахал дийлэнх олон нийтийн хэвлэл мэдээллийн хэрэгслийн санхүүгийн нөхцөл байдалд сөргөөр нөлөөлжээ.
Энэ тухай НҮБ-ын боловсрол, шинжлэх ухаан, соёлын байгууллагын ерөнхий захирал Одре Азулегийн нийтлэлд дурдсан байна.
“Хэвлэл мэдээлэл тоон системд шилжсэнээр интернет платформоос хамааралтай болсон учир бие даасан олон нийтийн хэвлэл мэдээллийн хэрэгслүүдийн эдийн засгийн тогтвортой байдалд огцом өөрчлөлт орж, олон талт байдалд сөргөөр нөлөөлсөн. Түүнчлэн коронавирусний цар тахлын нөлөөгөөр дэлхийн хэвлэл мэдээллийн хэрэгслүүдийн 90 орчим хувийнх нь орлого буурчээ. Энэ бүхэн нь иргэдийн чанартай мэдээлэл олж авах боломжийг хааж байна” хэмээн ЮНЕСКО-гийн тэргүүн мэдэгдсэн байна.
Түүнчлэн ЮНЕСКО-гийн Сэтгүүл зүйн судалгааны хүрээлэнгийн мэдээлснээр, бие даасан хэвлэл мэдээллийн хэрэгслүүд нийт 30 тэрбум ам.долларын хохирол амссан байна.
“Бие даасан олон нийтийн хэвлэл мэдээллийн хэрэгслүүд нь санхүүгийн байдал нь тогтворгүй байдаг бүтцүүд юм. Цар тахал энэ бүтцэд хатуу цохилт болсон. Үр дагавар нь бид бүгдэд хамаатай” хэмээн Одре Азуле мөн онцлон тэмдэглэв.