"COVID-19" халдварын 911 тохиолдол батлагдаж, хоёр хүн нас баржээ

оруулсан Алсын Хараа

Улсын хэмжээнд сүүлийн 24 цагийн хугацаанд хийсэн шинжилгээгээр 911 хүнээс коронавирус илэрчээ.

Шинээр батлагдсан тохиолдлуудын 823 нь нийслэлд батлагдсанаар нийт тохиолдлын тоо 34 431 болсон бол, хөдөө орон нутагт буюу 20 аймагт 88 тохиолдол бүртгэгдсэнээр нийт тоо 4319 боллоо.

Өнөөдрийн байдлаар, манай улсад “COVID-19” халдварын тохиолдлын тоо  39 381 болж байгаагаас нийт  22 932 хүн эдгэрээд байна. Сүүлийн 24 цагт 1225 хүн эдгэрчээ.

Түүнчлэн коронавируст халдварын нэн хүнд хэлбэрээр 36 болон 60 настай 2 эрэгтэй хүн өчигдөр нас баржээ. Ингэснээр манай улсад коронавируст халдварын улмаас 119 хүн нас бараад байна.

Улаанбаатар хотын 31 эмнэлэг болон 20 аймгийн нэгдсэн эмнэлэгт коронавируст халдварын улмаас 4956 хүн эмнэлэгт хэвтэн эмчлүүлж байгаагаас  2824 нь хөнгөн, 1525 нь хүндэвтэр,  488 нь хүнд,  119 нь маш хүнд өвчилсөн байна.

Сэтгэгдэл бичих