У.Хүрэлсүхийг Ерөнхийлөгчийн сонгуульд нэр дэвшүүлэхийг МАН-ын УЗ, Бага хурлын гишүүд 100 хувь дэмжжээ

оруулсан Алсын Хараа

УИХ-д суудалтай нам, эвсэл Ерөнхийлөгчийн сонгуульд өрсөлдүүлэх нэр дэвшигчээ өнөөдөр тодорхой болгох учиртай. Энэ дагуу МАН-ын Удирдах зөвлөл өнөөдөр хуралдсан юм.

Хуралдаанаар Ерөнхий сайд асан У.Хүрэлсүхийг Ерөнхийлөгчийн сонгуульд өрсөлдүүлэхийг тус намын УЗ-ийн гишүүд 100 хувь санал нэгдсэн тухай УИХ-ын гишүүн Ч.Хүрэлбаатар өөрийн цахим хаягтаа мэдээлжээ.

Тэрбээр "МАН-ын Удирдах зөвлөл хуралдаж, МАН-ын дарга, Монгол Улсын 30, 31 дэх Ерөнхий сайд У.Хүрэлсүхийг Ерөнхийлөгчийн сонгуульд 100%-ийн саналаар нэр дэвшүүлэхээр боллоо. Одоо МАН-ын Бага хурлаар эцэслэн шийдвэрлэгдэнэ" гэсэн байв.

Ингээд МАН-ын Бага хурал цахимаар хуралдаж гишүүдийн 100 хувийн саналаар намын дарга У.Хүрэлсүхийг Монгол Улсын Ерөнхийлөгчийн сонгуульд өрсөлдүүлэхээр нэр дэвшүүлэх нь зүйтэй гэж шийдвэр гаргажээ.

Сэтгэгдэл бичих