Германаас илгээсэн хүмүүнлэгийн тусламжийг хүлээн авчээ

оруулсан Алсын Хараа

Германаас 120 амьсгалын аппарат ачсан цэргийн нисэх онгоц Энэтхэгт бямба гаргийн орой газарджээ. Кельн хотоос хөөрсөн нисэх онгоцонд 13 мэргэжилтнээс бүрдсэн баг сууж явжээ.

Герман “COVID-19” халдварын хоёр дахь давлагаанд нэрвэгдээд буй Энэтхэгт хүмүүнлэгийн тусламжийг үргэлжлүүлэн үзүүлэх үүднээс цаашид нэмэлт нислэгүүдийг үйлдэхээр төлөвлөж байгаа ажээ. “Бид халдвар авсан өвчтөнүүдэд туслах нэн шаардлагатай хэрэгслүүдийг илгээнэ” гэж Германы Гадаад хэргийн сайд Хэйко Маас мэдэгдсэн байна.

Энэтхэгт сүүлийн хэдэн долоо хоногт халдварын үзүүлэлтүүд олноор нэмэгдэж, өдөрт олон зуун мянган тохиолдол шинээр бүртгэгдэж, олон мянган хүн нас барах болсон юм. Ийнхүү халдварын тун хүнд нөхцөл байдал үүсээд буй Энэтхэг олон улсын тусламжийг хүлээн авч эхлээд байна. Герман улсын хувьд 60 сая ам.долларын тусламж үзүүлнэ гэдгээ мэдэгджээ.

Сэтгэгдэл бичих