"Спутник V" вакцин энэ жилдээ багтаж бага, багаар нийлүүлэгдэнэ

оруулсан Алсын Хараа

Гадаад харилцааны сайд Б.Батцэцэг өнөөдөр 20,000 тун Спутник вакцин хүлээн авч байгааг мэдээллээ. Тэрбээр албан ёсны фэйсбүүк хаягаараа дамжуулан "Засгийн газрын холбогдох байгууллагууд вакцины татан авалтыг нэмэгдүүлэх чиглэлээр яриа хэлэлцээг үргэлжлүүлж, идэвхтэй ажилласаар байгаа.

ОХУ-ын Спутник вакцины эхний ээлжийн 20,000 тунг бид яг одоо хүлээн авч байна. Манай хувийн хэвшлийн зүгээс мөн 20,000 тунг татан аваад байгаа. Vero Cell вакцины ээлжит 334,400 тунг өнөөдөр шөнө тээвэрлэн авчирна" хэмээн мэдээлжээ.

Монгол Улсын Засгийн газар ОХУ-аас коронавирусийн эсрэг нэг сая тун Спутник V вакцин худалдан авахаар гэрээ байгуулаад байгаа. Энэхүү вакцинаас 40,000 тун ойрын хугацаагд ирэх тухай УИХ-ын гишүүн Д.Цогтбаатар хэд хоногийн өмнө анх цахим хуудсаараа мэдээлж байв.

Тэгвэл эх сурвалжийн мэдээлснээр уг вакцины нэг, хоёрдугаар тун улаан, цэнхэр өнгөөр ялгагдсан өөр байдаг байна. Гэрээ ёсоор нэгдүгээр тунгийн 40,000 вакцин өнөөдөр/2021.05.01/ ирэх бөгөөд үүний 20,000 нь улсад, үлдсэн нь хувийн хэвшилд нийлүүлэгдэх нь. Харин хоёрдугаар тун нь 21 хоногтоо багтаж ирэх юм байна.

Цаашид Спутник V вакцин жилдээ багтаж бага, багаар нийлүүлэгдэх нь. Учир нь ОХУ дотооддоо буюу ард иргэдээ дархлаажуулах, бүх мужаа вакцинаар хангах шаардлагатай байгаа аж.

Өмнө нь тус улсаас 20,000 тун вакцин татан авч байв.

Сэтгэгдэл бичих