"Zeus Esports" баг 350 мянган юанийн эзэд болов

оруулсан Алсын Хараа

Цахим спортын PUBG Mobile төрлийн “Peace Elite Asia Invitational 2021” тэмцээн 4 дүгээр сарын 27-29-нд онлайнаар болж Монголын "Zeus Esports" баг гуравдугаар байр эзлэн 350 мянган юанийн эзэд боллоо.

Энэхүү тэмцээнд Хятад, Тайланд, Малайз, Япон, Вьетнам, Индонез, Бутан, Өмнөд Солонгос, Монгол зэрэг цахим спорт өндөр хөгжсөн Азийн орнуудын 15 шилдэг баг өрсөлдөж, Хятад Team Weibo түрүүлж, 1,2  сая юанийн эзэд болсон бол Хятадын "Huya FA" баг үзүүрлэж, 500 мянган юань хүртэхээр болжээ.

"Zeus Esports" баг тавдугаар сарын 13-16-нд 150 мянган ам.долларын шагналын сантай “PUBG Mobile Pro League – Season 1 2021: South Asia Championship Finals” тэмцээнд оролцоно. Тэднээс гадна Astra Academy, Apes INC зэрэг Монголын багууд өрсөлдөнө.

Сэтгэгдэл бичих