Энэтхэг-Улаанбаатарын онгоцоор ирсэн 19 хүнээс коронавирус илэрчээ

оруулсан Алсын Хараа

Өнгөрсөн 24 цагт гадаадаас “COVID-19” халдварын зөөвөрлөгдсөн 28 тохиолдол бүртгэгджээ.

ЭМЯ-ны мэдээлснээр, 4 дүгээр сарын 23-нд Сөүл-Улаанбаатар чиглэлийн транзит онгоцоор Бүгд Найрамдах Энэтхэг Улсаас ирсэн Монгол Улсын нэг иргэн, 4 дүгээр сарын 23-нд Казахстан улсаас ирсэн Монгол Улсын 8 иргэнээс коронавирусний халдвар илэрчээ.

Түүнчлэн 4 дүгээр сарын 26-нд Энэтхэг-Улаанбаатарын онгоцоор ирсэн тус улсын 19 иргэний шинжилгээний хариу эерэг гарчээ.

Тэдний 18 нь Дорноговь аймагт,  нэг нь Улаанбаатар хотод тусгаарлагдан эмчлүүлж байгаа аж.

Сэтгэгдэл бичих