Монголын боксын үндэсний шигшээ багийн тамирчид Чех улсын Усти над Лабем хотод тавдугаар сарын 4-9-нд зохион байгуулах 51 дэх удаагийн Гран при олон улсын тэмцээнд оролцохоор өнөөдөр өглөө Европыг зорив.
Баг тамирчид тавдугаар сарын 9-20-нд Германд болох Герман болон Кубын шигшээ багийн тамирчидтай хамтарсан бэлтгэл хийх юм байна. Улмаар 5 дугаар сарын 21-нээс 6 дугаар сарын 1-нд АНЭУ-ын Дубай хотноо болох Ази тивийн АШТ-нд оролцох юм.
Багийн бүрэлдэхүүнийг танилцуулахад, Багийн ахлагч Ц.Батнасан, ахлах дасгалжуулагчаар Ж.Энхтөр, дасгалжуулагчаар А.Гантулга, Б.Пүрэв-Очир нар ажиллана.
Багийн эрэгтэй тамирчид: Х.Энхмандах /52 кг/, Х.Энх-Амар /56 кг/, Э.Цэндбаатар /60 кг болон 63 кг/ Б.Чинзориг /64 кг/, Б.Мишээлт /69 кг/, О.Бямба-Эрдэнэ /75 кг/ байгаа бол эмэгтэй тамирчид: Л.Алтанцэцэг /51 кг/, О.Есүгэн /57 кг/, М.Намуун /60 кг/ нар багтжээ.