Энхтайваны гүүрийг маргаашаас 10 хоног хааж засна

оруулсан Алсын Хараа

Хан-Уул дүүрэг, Чингисийн өргөн чөлөө, Энхтайваны гүүрний хэв гажилтын заадас засварын ажлыг эхлүүлэх гэж байгаа тухай Улаанбаатар зам, засвар, арчлалтын газар ОНӨААТҮГ-аас мэдээллээ.

Тодруулбал Энхтайваны гүүрэн гарцын замын хөдөлгөөнийг 2021 оны дөрөвдүгээр сарын 29-ний буюу маргааш 20:00 цагаас эхлэн 2021 оны тавдугаар сарын 8-ны өглөө 06:00 цаг хүртэл хаахаар болжээ.

Ингэснээр Улаанбаатарт тогтоосон хөл хорионы хугацаа дуусах хүртэл 10 хоног засварын ажил үргэлжлэх юм байна.

Сэтгэгдэл бичих