/NHK/. Рюгү солирын хөрсөнд органик бодис агуулагдаж байж магадгүйг уг солирын хөрсний дээжид хийсэн урьдчилсан судалгаа харуулжээ.
Японы сансар судлалын JAXA агентлагийн мэргэжилтнүүд хэт ягаан туяа ашиглан солирын хөрсний жижиг хэсгүүдийг шинжлэхэд органик бодис байж магадгүйг харуулжээ. Үүнээс илүү мэдээлэл эрдэмтдэд одоогоор байхгүй байна. Сансрын энэ биетийн хэлтэрхийнүүдийг нарийвчлан судлах ажлыг зургаадугаар сараас эхлүүлэх гэнэ.
Одоо эрдэмтэд лабораторид солирын хөрсний дээжийн жижиг хэсэг бүрийг ангилан бүртгэж байгаа бөгөөд зургаадугаар сар гэхэд мэргэжилтнүүдийн есөн баг бүрдүүлж, баг тус бүр нарийвчилсан шинжилгээ хийх аж.
Рюгү солирын хөрсний дээжийг Японы гараг хоорондын "Хаябуса-2" автомат станц өнгөрсөн оны 12 дугаар сарын 5-нд дэлхийд авчирсан билээ.