Улсын хэмжээнд сүүлийн 24 цагт хийсэн шинжилгээгээр 1171 хүн "COVID-19"-өөр халдварласан нь батлагджээ.
Шинээр илэрсэн тохиолдлын 1092 нь Улаанбаатар хотод, 72 нь орон нутагт бүртгэгдсэн бөгөөд нэг хүн эмнэлгээс шалтгаалах халдвар авч, зургаан тохиолдол нь зөөвөрлөгдсөн байна.
Өнөөдрийн байдлаар, манай улсад коронавируст халдварын нийт батлагдсан тохиолдол 33 608 болж байна.
Сүүлийн 24 цагт 490 хүн эмнэлгээс гарснаар нийт эдгэрсэн хүний тоо 18 033 боллоо. Түүнчлэн коронавирусээр халдварласан 47-87 насны 9 хүн өчигдөр нас баржээ. Ингэснээр манай улсад коронавируст халдварын улмаас нийт 97 хүн эндээд байна.