Эмч, эмнэлгийн мэргэжилтнүүдийн машиныг QR кодгүй, цагийн хязгаарлалтгүй замын хөдөлгөөнд оролцуулахаар боллоо

оруулсан Алсын Хараа

Хөл хорионы дэглэмийг чангатгасантай холбоотойгоор энэ сарын 25-наас эхлэн зөвшөөрөгдсөн 15 салбарын ажилтнууд авто машинаар замын хөдөлгөөнд оролцохдоо QR авах тухай УОК-ын тушаал гарсан билээ.

Ингэхдээ үйл ажиллагааны чиглэлээс хамааран зарим салбарынхан цагийн хязгаарлалттайгаар замын хөдөлгөөнд оролцох зөвшөөрөл бүхий QR код олгогдсон. Тухайлбал, эрүүл мэндийн салбарынхан өглөө 07:00-09:00, оройн 17:00-20:00 цагт замын хөдөлгөөнд оролцох болсон нь шүүмжлэл дагуулаад байсан юм.

Тэгвэл уг асуудлыг шийдвэрлэж, эмч эмнэлгийн мэргэжилтнүүдийг QR кодгүйгээр, ажлын үнэмлэх, байгууллагын тодорхойлолтыг үндэслэн цагийн хязгаарлалтгүй замын хөдөлгөөнд оролцуулах болсон байна.

Сэтгэгдэл бичих