Маргаашаас 18-аас дээш насныхныг коронавирусийн эсрэг вакцины эхний тунд хамруулна

оруулсан Алсын Хараа

Нийслэлийн маргаашаас эхлэн 18-аас дээш насны иргэдийг коронавирусийн эсрэг вакцины эхний тунд хамруулах болсныг УОК-ын хэвлэлийн төлөөлөгч мэдээллээ.

Иргэд гэртээ ойр цэгүүдэд очиж дархлаажуулалтад хамрагдах бөгөөд вакцины талаарх уулзалт, яриа, таталтууд ахицтай байгаа тул бүх насныхныг вакцинжуулалтад хамруулж байгаа ажээ.

Улсын хэмжээнд коронавирусийн эсрэг вакцины 2 дахь тунг энэ сарын 23-наас хийж эхэлсэн бөгөөд эхний ээлжинд 50-аас дээш насны иргэдэд эхний тунг тарьж байсан юм.

Өнөөдөр 09:00-16:00 цагт Улаанбаатарт 43,683 хүн вакцинд хамрагдсаныг УОК-ын хэвлэлийн төлөөлөгч мэдээлжээ.

Сэтгэгдэл бичих