Коронавируст халдварын 1098 тохиолдол илэрч, 8 хүн нас барав

оруулсан Алсын Хараа

Сүүлийн 24 цагт улсын хэмжээнд хийсэн шинжилгээгээр 1098 хүнд "COVID-19" халдвар илэрчээ.

  Өнөөдрийн байдлаар, манай улсад коронавируст халдварын нийт батлагдсан тохиолдол 32 437 болж байна. Шинээр илэрсэн тохиолдлын  957 нь Улаанбаатар хотод, 135 нь орон нутагт  бүртгэгдсэн бол зургаан тохиолдол зөөвөрлөгджээ.

Сүүлийн 24 цагт 733 хүн эмнэлгээс гарснаар нийт эдгэрсэн хүний тоо 17 543 боллоо. Түүнчлэн коронавирусээр халдварласан 51-78 насны 8 хүн өчигдөр нас баржээ. Ингэснээр манай улсад коронавируст халдварын улмаас нийт 88 хүн эндээд байна.

Одоогоор коронавируст халдварын улмаас 4427 хүн эмчлүүлж байгаагаас 80 хүний биеийн байдал маш хүнд байна. Тэдний 343 нь хүнд, 1447 нь хүндэвтэр, 2557 нь хөнгөн оноштой байна.

Хөнгөн хэлбэрээр өвчлөн гэртээ тусгаарлагдаж буй 7 947 иргэнд Өрхийн эрүүл мэндийн төвөөс хяналт тавьж байна. Нийт 2 415 хүнийг гэрт нь үлдээх үү, эсвэл эмнэлэгт хэвтүүлэх үү гэсэн тандалт судалгааны ажил хийж байгаа аж.

Сэтгэгдэл бичих