УИХ-ын гишүүн Б.Пүрэвдорж зам тээврийн осол гаргасандаа уучлалт гуйжээ

оруулсан Алсын Хараа

УИХ-ын гишүүн Б.Пүрэвдорж зам тээврийн осол гаргасан явдалдаа өөрийн фэйсбүүк хаягаар дамжуулан уучлалт гуйжээ.

Тэрбээр "Би хариуцлагагүй үйлдэл хийж зам тээврийн осол гаргасандаа иргэдээсээ уучлал гуйж байна. Хашлага саад гэмтээсний төлбөр төлж, жолоодох эрхээ хасуулж, торгууллаа.

Мөн машины торгуулиа бүгдийг төлсөн. Цагдаа, эмч, онцгойгийнхондоо баярлалаа. Одоогоор бие жаахан тийм тул эмчийн хяналтад байгаа. Дахиж ийм үйлдэл хийхгүй" гэсэн байна.

Сэтгэгдэл бичих