Гамшгаас хамгаалах бүх нийтийн бэлэн байдлыг зэрэгт шилжүүлсэн хугацааг сунгасантай холбогдуулан тээврийн хэрэгслийг QR кодоор хөдөлгөөн оролцуулахаар талаар ХЗДХ-ийн сайд Х.Нямбаатар мэдээллээ. Ингэхдээ үйл ажиллагааг хязгаарлахгүй салбарын тээврийн хэрэгслийг өмнө олгож байсан QR кодын мэдээллийн санд тулгуурлан зорчуулна. Smartcar.mn хуудсаар орж хүсэлтээ өгөөд QR кодоо авах боломжтой.
QR кодтой албан хаагчид 07:00-09:00 17:00-20:00 цагт хөдөлгөөнд оролцоно. Энд эрчим хүч, дулаан, инженерийн хангамж, ариутгал, хот нийтийн аж ахуйн тээврийн хэрэгсэл хааарахгүй. Мөн хүнс үйлдвэрлэл, түгээлтийг аймаг, нийслэлийн захирамжаар тогтоосон горимоор зөвшөөрнө.
Хязгаарлалтад хамаарахгүй байгууллагын ажилтан албан хаагчид хөдөлгөөнд оролцохдоо ажлын үнэмлэхтэй байх бөгөөд ажилдаа явахдаа ирэх очих маршрут мөрдаж QR код бүхий зөвшөөрөлтэй байна.
Төрийн тусгай чиг үүрэгтэй байгууллагын алба хаагчид, тухайн байгууллагын тээврийн хэрэгслүүд замын хөдөлгөөнд оролцоно. Төрийн захиргааны байгууллагууд, нутгийн захиргааны байгууллагууд ирэх 14 хоногийн хугацаанд тэг зогсолт хийх хэмжээнд хөдөлгөөнийг хязгаарлалт хийх шийдвэр гарсан гэв.