Говь-Алтай аймагт коронавирусний сэжигтэй 13 тохиолдол бүртгэгдлээ

оруулсан Алсын Хараа

Говь-Алтай аймгийн Есөнбулаг суманд өнөөдрийн байдлаар коронавирусний сэжигтэй 13 тохиолдол бүртгэгдлээ.

Аймгийн онцгой комиссоос халдварын голомт, эх үүсвэрийг олж тогтоосон, тодруулбал хорт хавдартай өвчтөнийг Улаанбаатар хотод хүргэж өгсөн Нэгдсэн эмнэлгийн эмчээс голомтолсон тухай мэдээлэв. Голомтын хүрээг хумьсан гэж үзэж болно гэдгийг онцлон мэдээлэв.

ЭМГ-ын дарга Ц.Туяа: “Өчигдрөөс хойш нийт PCR шинжилгээний 405 сорьц, 410 хүнд түргэвчилсэн шинжилгээ хийсэн. Түргэвчилсэн шинжилгээгээр эерэг гарсан 13 тохиолдлыг жэйн экспэртийн PCR шинжилгээнд хамруулж, Халдвартын эмнэлэгт тусгаарлан эмчилгээг эхлүүлээд байна. Эдгээр хүмүүсийн нэгдүгээр хавьтлын 113 тохиолдлыг шинжилгээнд хамруулж байна. Аймгийн хэмжээнд Нэгдсэн эмнэлгийн хоёр, ӨЭМТ-ийн гурван баг шуурхай ажиллаж байна” гэлээ.

Сэжигтэй тохиолдлуудын хувьд халуурсан, амт үнэр мэдрэхгүй, хоолой аргаж сэрвэгнэсэн шинж тэмдэг илэрч байгаа ажээ. Одоогоор PCR шинжилгээний 403 сорьцыг ХӨСҮТ-д илгээсэн байна.

Сэтгэгдэл бичих