"Ташкент-2021" хүндийг өргөлтийн Ази тивийн аварга шалгаруулах тэмцээний эмэгтэйчүүдийн 87 кг-ын жинд ДАШТ-ий хошой хүрэл медальт ОУХМ Мөнхжанцангийн Анхцэцэг хүрэл медаль хүртлээ.
Тэрбээр огцом өргөлтөөр 111 кг, түлхэлттэй өргөлтөөр 136 кг-ыг өргөж, нийлбэр дүнгээр 273 кг-ыг өргөсөн амжилтаар хүрэл медаль хүртсэн байна. Энэ амжилт нь түүнийг олимпын эрх авахад ихээхэн ойртуулж байгаа аж.
Түүний жинд БНХАУ-ын тамирчид тэргүүн байрын төлөө өрсөлдөж Ван Жоу Юй 126+160=286 кг өргөснөөр тэргүүллээ.
- Ван Жоу Юй 126+160=286 кг
- Кан Юэ 118+155=273 кг
- Мөнхжанцангийн Анхцэцэг 111+136=247 кг