Кроновируст халдварын тохиолдол 1263-аар нэмэгдэж, таван хүн нас баржээ

оруулсан Алсын Хараа

Сүүлийн 24 цагт 13 мянга гаруй иргэнээс шинжилгээ авахад 1263 нь коронавирусний халдвараар өвчилжээ.

 

Үүний 1260 нь дотоодод халдвар авсан бол гурав нь эмнэлгийн ажилчид аж.

Коронавируст халдварын улмаас таван хүн нас барснаар нийт нас баралт 74 боллоо. Нас барсан иргэд нь 71-86 настай байжээ. Мөн коронавирусээр халдварласан, 72 настай эмэгтэй хорт хавдрын эмчилгээ хийлгэж байгаад нас баржээ.

Хөдөө орон нутагт коронавирусний халдварын 116 тохиолдол нэмж бүртгэгдсэнээр нийт өвчлөл 3249 болов. Эмнэлгээс болон гэрийн тусгаарлалтад байсан 487 хүн эдгэрчээ. Улсын хэмжээнд цар тахлын халдварын нийт тохиолдол 29 219 болсныг ЭМЯ-наас мэдээлсэн юм.

Халдварт өвчний улмаас 12 157 иргэн хяналтад байгаагаас 4311 нь эмнэлэгт хэвтэн эмчлүүлж, 7846 иргэн хөнгөн хэлбэрээр өвчилж гэртээ байгаа. Эмнэлэгт байгаа иргэдийн 2517 буюу 58,4 хувь нь хөнгөн хэлбэрээр өвдсөн бол 1375 хүн хүндэвтэр, 345 хүн  хүнд, 74 хүн маш хүнд байна.

Сэтгэгдэл бичих