Засгийн газрын ээлжит бус хуралдаан болж бүх нийтийн бэлэн байдлын зэргийг 2021 оны тавдугаар сарын 8-ны өдрийн 06:00 цаг хүртэл сунгах УОК-ын шийдвэрийг дэмжлээ.
2021 оны дөрөвдүгээр сарын 23-ны байдлаар 27,956 хүн халдвар авч, 69 хүн нас барсан. 4,127 хүн хэвтэн эмчлүүлж байгаа бөгөөд биеийн байдал:
- хөнгөн 2,338
- хүндэвтэр 1,374
- хүнд 351
- маш хүнд 64 иргэн байна.
Хүснэгт. Коронавирусийн халдварын нөхцөл байдал
№ | Аймаг | Тохиолдлын тоо |
---|---|---|
1 | Улаанбаатар | 24,242 |
2 | Архангай | 258 |
3 | Баян-Өлгий | 5 |
4 | Баянхонгор | 81 |
5 | Булган | 74 |
6 | Говьсүмбэр | 37 |
7 | Дархан-Уул | 437 |
8 | Дорноговь | 59 |
9 | Дорнод | 22 |
10 | Дундговь | 39 |
11 | Завхан | 129 |
12 | Орхон | 336 |
13 | Өвөрхангай | 208 |
14 | Сүхбаатар | 143 |
15 | Сэлэнгэ | 361 |
16 | Төв | 606 |
17 | Увс | 26 |
18 | Ховд | 197 |
19 | Хөвсгөл | 62 |
20 | Хэнтий | 53 |
Улсын хэмжээнд тусгаарлах 121 байранд 5,023 иргэн байна. 649,236 хүн вакцины эхний тунд, 64,469 хүн хоёрдугаар тунд хамрагджээ гэж Засгийн газрын Хэвлэл мэдээлэлтэй харилцах газраас мэдээллээ.