Нэмж 1,264 тохиолдол шинээр бүртгэгдэж, нийт халдвар авсан иргэдийн тоо 27,956 боллоо

оруулсан Алсын Хараа

Коронавируст халдварыг илрүүлэхээр сүүлийн хоногт улсын хэмжээнд хийсэн шинжилгээний хариуг  ЭМЯ-ны хэвлэлийн ажилтан Б.Ууганбаяр танилцууллаа.

Дөрөвдүгээр сарын 23-ны 11:00 цагт мэдээлэл хийснээс хойш сүүлийн 24 цагт нийт  лабораторид 10,109 шинжилгээ хийсэн байна. Үүнээс 1,264 тохиолдол шинээр бүртгэгдлээ.

Шинээр илэрсэн тохиолдлыг танилцуулбал,

Батлагдсан тохиолдлын 1,103 нь Улаанбаатар хотод бүртгэгдсэн байна. Орон нутагт нийт 160 тохиолдол батлагдлаа.

Сүүлийн 24 цагт найман хүн нас барсан байна. Өнгөрсөн хоногт найман хүн нас барлаа. Нас барсан хүмүүсийн ар гэр, төрөл төрөгсдөд гүн эмгэнэл илэрхийлье.

Үүнийг танилцуулбал, 

  • 66 настай эрэгтэй 04.02-нд онош нь батлагдсан
  • 57 настай эрэгтэй 04.22-нд онош нь батлагдсан
  • 94 настай эрэгтэй 04.12-нд онош нь батлагдсан
  • 81 настай эрэгтэй 04.21-нд онош нь батлагдсан
  • 60 настай эрэгтэй 04.21-нд онош нь батлагдсан
  • 56 настай эмэгтэй 04.22-нд онош нь батлагдсан
  • 62 настай эрэгтэй 04.09-нд онош нь батлагдсан
  • 62 настай эмэгтэй 04.13-нд онош нь батлагдсан байна. Ингэснээр нийт нас баралтын тоо 69 боллоо.

Монгол Улсын нийт батлагдсан тохиолдол 27,956 боллоо.

Нийтдээ 4,127 хүн эмчлэгдэж байна.

 Биеийн байдлыг үнэлбэл:

  • Маш хүнд 64
  • Хүнд 351
  • Хүндэвтэр 1,374
  • Хөнгөн 2,338 хүн байна.

Сүүлийн 24 цагт нийт 486 хүн эдгэрч,  нийт эдгэрсэн хүний тоо 14,258 боллоо.

Хөнгөн хэлбэрээр өвчлөн гэртээ тусгаарлагдаж байгаа 6,763 иргэнд өрхийн эрүүл мэндийн төвөөс хяналт тавьж байна. Нийтдээ  хүнийг гэрт нь үлдээх үү эсвэл эмнэлэгт хэвтүүлэх үү гэсэн 2,700 тандалтыг хийж байгаа.

 Дотоодын халдварыг танилцуулбал: Хоёр дахь дэгдэлт

Улаанбаатарт /Сүүлийн 24 цагт 1,264 нэмэгдсэн байна.

huduu-1-1024x588 Нэмж 1,264 тохиолдол шинээр бүртгэгдэж, нийт халдвар авсан иргэдийн тоо 27,956 боллоо

 

Сэтгэгдэл бичих