АНУ-ын Дотоодын аюулгүй байдлын яам ирэх саруудад түр ажлын визийг нэмж олгох гэж байгаагаа мэдээлжээ.
"Хөдөлмөрийн зах зээлийн эрэлт нэмэгдэж байгаатай холбогдуулан хөдөө аж ахуйн бус ажил эрхлэгчдэд зориулсан “H-2B” визийг 22 мянгаар нэмэгдүүлэхээр болсныг зарлаж байна. Нэмэлт визийг ирэх саруудад авах боломжтой болно" гэж тус яамны мэдээлэлд дурдсан байна.
Ингэхдээ нэмэлтээр олгох визний зургаан мянгыг нь Гватемал, Хондурас болон Сальвадор улсын иргэдэд нөөцлөн үлдээжээ.