Сөүл-Улаанбаатар чиглэлийн тусгай нислэг өнөөдөр “Буянт-Ухаа” олон улсын нисэх буудалд 21.00 цагт газардах хуваарьтай байна.
Тус онгоцоор 146 иргэн эх орондоо ирэх бөгөөд иргэдийг “Мичид-2”, “Кентавр”, “Новотел”, “Кемпински”, “Ибис” зочид буудалд тусгаарлана.
Гадаадаас ирсэн иргэд 7 хоног тусгаарлагдана. Мөн вакцины 1,2 тундаа хамрагдаад 14 хоног болсон иргэд тусгаарлагдахгүй байх журам мөрдөгдөж байна гэж УОК-ын Шуурхай штабаас мэдээллээ.